Номын сан Фото зураг Зочдын дэвтэр Блог Хэлэлцүүлэг Холбоо барих

“Бидний єнгєрсєнд юу болсон, ирээдvйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд єчvvхэн юм.”


~ Ralph Waldo Emerson

“Та єєрийнхєє бодит байдал болон мєрєєдлийн хоорондох зайнд бvv санаа зов. Хэрэв та мєрєєдєж чадаж байгаа бол, та тvvндээ хvрч чадна.”

~ Belva Davis

Нэвтрэх

Энэ өдрийн мэнд! Guest!

Статистик

Нийт холбогдсон байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0



MonBloggers | Mongolian Top Blogs

Санал асуулга

Манай сайт ямар байна даа?
Нийт санал: 73

Чат

Гишүүд

Шинэ гишүүд
  • nudahai03
  • cc625652
  • nomunaa55
  • erdvkm
  • jjoy0628
  • Сүүлд зочилсон гишүүд
    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

    Êàëåíäàðü

    «  11-р сар 2009  »
    НяДаМяЛхаПүБаБя
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930

    Мэдээ мэдээлэл

    Нүүр хуудас » 2009 » 11-р сар » 17 » Монгол улсын үндсэн хууль
    Монгол улсын үндсэн хууль
    9:00 PM
    Монгол улсын үндсэн хууль Үндсэн хууль бол аливаа хуулийн суурь юм. Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимид. Тэрбээр Yндсэн хуулийн гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийн хуваарилалтын өөрчлөлтийн талаар үндсэн хууль бол аливаа хуулийн суурь юм. Барилгаар ярих юм бол Yндсэн хууль нь улс орон гэдэг "их барилга”-ын сүндэрлэх, оршин тогтнох эрхзүйн үндэс суурь нь болно. Тэр суурин дээрээ тогтож байвал улс оршино, түүнийг өөрчлөх юм бол улс өөрчлөгдөнө. Тухайн улс эдийн засгийн ямар үндсэн дээр, улстөрийн ямар тогтолцоотой оршин тогтнох вэ. Хүн ард нь ямаршуу эрх зүйн байдалтайгаар нийгэмтэйгээ харилцаж, хамгаалагдах вэ. Yндсэн хуульт байгууллыг яаж хамгаалах вэ гэх зэрэг суурь асуудлыг Yндсэн хуулиар бэхжүүлж хамгаалдаг тухай сэтгүүлчид өгсөн ярицлагадаа дурьдлаа Би бол тав гэж ярьдаг. 1924, 1940, 1960 оны Yндсэн хуулиар 1990 он хүргэсэн. 1990 оны гуравдугаар сард Yндсэн хуулийн үзэл баримтлалыг хөндсөн чухал өөрчлөлт орсон. Тэр нь нэг намын ноёрхлыг халж олон ургалч үзэл, улстөрийн олон намын тогтолцооны үндсийг анх удаа тогтоосон. Энэ үзэл баримтлалын үндсэн дээр 1990 оны тавдугаар сард "БНМАУ-ын Yндсэн хуулийн нэмэлтийн хууль” гэдэг хоёр бvлэг, 22 зүйлтэй хууль гарсан. Yүгээр Монгол Улсын засаг төрийн шинэ тогтолцооны үндсийг тодорхойлсон. Тухайлбал, байнгын парламенттай танхимын Засгийн газартай, Yндсэн хуулийн хяналтын байгууллагатай болох зэрэг зарчмын асуудлуудыг шийдсэн. Бусад орны жишгээр яривал үүнийг "Бага Yндсэн хууль” гэж болно. Түүнийг 1960 оны Yндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт гэж ойлгодог. Тийм биш, энэ бол зарчмын өөр агуулгатай, тусдаа бүтэцтэй хууль. Засаг, төр энэ хуулиар 19901992 он хүртэл хоёр жил ажилласан. Дараа нь бүрэн бүтэн Yндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталж, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн дагаж мөрдсөн. Эдгээр Yндсэн хуулиудыг харьцуулаад үзэх юм бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлэх, төрийн байгууллын тухайн үеийн тогтолцоог бэхжүүлж байсны хувьд адил төстэй. Ялангуяа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэхжүүлсэн эрх зүйн гол үндэс болж байсны хувьд бүгд түүхэн чухал гавъяатай. Эдийн засгийн хувьд социалист өмчийг дангаар ноёрхуулж, хувийн өмчийг үүрд устгасан гэх гажуудлыг халж, нийтийн ба хувийн өмчийн хоёр төрөл зүйлтэй олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, тэр үндсэн дээр шударга өрсөлдөөнд үндэслэсэн зах зээлийн эдийн засагтай болох эрхзүйн үндсийг тавьж өгсөн. Yзэл оюуны хувьд "социалист үзэл суртал бол Монголын ард түмний оюун санааны үндэс мөн” гэсэн хуучин хуулийн заалтыг халж, улстөрийн олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн нь оюуны амьдралын үндэс болж өгсөн. Энэ үндсэн дээр соёл боловсрол, шинжлэх ухаан зүйл бүрээр хөгжих хууль зүйн үндсийг тавьж өгсөн. Энэ бүхнээс үзвэл 1992 оны Yндсэн хуулийг зөвхөн өмнөх хуулийн үргэлжлэл буюу "дөрөв дэх” гэсэн тоон үзүүлэлтээр авч үзэж болохгүй, анхны ардчилсан хууль гэх нь зөв. Тоо хэд ч байлаа гэсэн чанар нь хоёр өөр юм даа. Өнгөрсөн хугацаанд бид Yндсэн хуулиа хэр ойлгож, хэрэгжүүлж чадсан гэж боддог вэ? гэсэн асуултад Энэ 15 жилийн хугацаанд Yндсэн хуулийн үзэл баримтлал хэрэгжиж ирлээ. Харин түүний үзэл баримтлалыг онол, практикийн үүднээс гүнзгийрүүлж тайлбарлах, өргөнөөр зааж сургах, тайлбарлах, таниулах ажил ихэнхдээ урсгал байдалд явж ирснийг нуугаад яахав. Ер нь Yндсэн хуулийн үг, өгүүлбэр юу гээд байгаа юм, ирээдүйн хандлага, ач холбогдол нь юу вэ. Yүнийг бусад хуулиар цааш нь яаж гүнзгийрүүлж хөгжүүлэх вэ гэдгийг бодох талаар үлэмжхэн дутагдал оршиж ирсэн. Чингэхийн өмнө энэ хууль чинь болохгүй байна уу гэсэн таавар, сэжиг төдий ярих маргах явдал өнөөгийн Монголын улстөрийн уур амьсгалын нэг гол шинж төрх болсон гэж болно. Учрыг нь гүнзгий ухахгүйгээр болохгүй, бүтэхгүй юм болгоныг хууль руу чихдэг, хууль буруу болсноос бидний амьдрал болохоо байлаа гэдэг нэг тийм хачирхалтай зохиомол үзэл, урсгал бий болсон. Yүнийг эрх зүйн үгүйсгэл гэдэг юм. Хүний амьдрал ажил хөдөлмөр хийхгүй, залхуугаасаа болоод байна уу, арга заль хэрэглэж, авлигад өртсөн төрийн байгууллагуудын ажилтнуудын зарим хэсгийн бусармаг үйл ажиллагаанаас болоод байна уу гэж бодохоосоо өмнө амьгүй бие, босоод ирдэггүй, үйл хөдлөлгүй, үг дуугардаггүй, эсэргvvцдэггүй хууль руу аваачиж чихээд байдаг. Yүнийгээ үнэмшилтэй болгохын тулд Yндсэн хуулийн язгуур үзэл баримтлалыг гуйвуулсан, булхайцсан, гүтгэсэн "тархи угаах” ажиллагааг их явуулж байна. Уг нь Yндсэн хууль гэдэг маань Монгол Улсын оршин тогтнох үндсийг бэхжүүлэх л гол үүрэгтэй, тэрийгээ ч биелүүлж байгаа. Харин тэр үр үндсийг нь яаж цэцэглүүлэх вэ гэдгийг Yндсэн хуулийн дагуу гаргадаг Yндсэн хуульчилсан бусад хууль, түүний дараагийн эрэмбийн ердийн хуулиудаар тодруулж, амилуулах ёстой. Цэцэг тариад услахгүй байгаатай адил Yндсэн хуулиа арчилж, тордохгүй байсаар энэ хууль мөхвөл манай улс тогтвортой байдалд бүрэн шилжиж чадахгүйд хүрнэ гэдгийг ямагт бодолцох учиртай.Ер нь Yндсэн хуулиар бэхжүүлдэг харилцаа, тогтолцооны янз бүрийн хувилбар бий. Жишээлбэл, парламентын засаглалтай байвал дээр үү, Ерөнхийлөгчийнх нь зүгээр ч юм уу гээд л. Ийм юм бодож болохгүй гээгүй, бодож болно. Гэхдээ ард түмэн олон хувилбараас нэгийг нь сонгоод авчихсан байгаа шүү дээ. Юу хэлэх гээд байна гэвэл Yндсэн хуулийн төслийг ард түмнээр гурван сар хэлэлцүүлсэн Тэгэхэд зарчмын нэлээд хэдэн асуудлыг онцолсон. Тухайлбал, парламентын бүгд найрамдах улс байх уу, ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс байх уу гэдэг асуудал байсан. Тэгэхэд манай ард тvмний олонхи нь парламентын буюу манай ердийн хэлээр хууль тогтоох Хуралт улс байя гэсэн санал өгсөн. Гэтэл эрдэмтэн мэргэдийн дунд жаахан маргаантай байсан учраас дахин анкетийн судалгааны аргаар гол төлөв эрдэм шинжилгээний байгууллагуудын ажилтан, мэргэжилтний дунд судалгаа хийхэд мөн л олонхи зөвшөөрсөн. Тэгэхээр олонхийг баримталж, энэ төслийг Их хуралд өргөн барьсан болохоос биш нэг хоёр хvн өөрийн дураар өөрийнхөө дуртай хэлбэрийг биччихсэн хэрэг биш. Ер нь бид өөрсдийн хийсэн юмаа, хийсэн vйлдлээ хэлэхээс эмээхгvй байна. Нэг их даруу хvн болох гэж гоёж чимэх юм алга. Энэ хуулийг яаж сайн болгох вэ гэж бvх л боломжтой арга хэлбэрийг ашигласан. Тvvнээс биш зvгээр нэг гадаад орны хууль гаргаад л, орчуулаад л, таамгаар, эсвэл тас дайраад л мэдэмхийрээд хийчихсэн юм энд байхгvй. Ямагт онол, ном, Монголын болон ардчилсан орнуудын тvvхэн туршлага, эрдэмтэн мэргэд гадаад, дотоодын судлаачид Монголын ард түмний санаа бодлыг vнэхээр нэг судалж, vг нэг бvрээр нь шvvж алийг нь авах вэ гэдгээ олонхиороо шийдэж бvтээсэн хууль. Нийтдээ 200 мянган саналаас бид 44 хувийг нь авсан. Гэхдээ тэр бүхнийг Yндсэн хуульд яг тэр өгvvлбэрээр нь бичсэн үү гэвэл мэдээж тийм биш. Тийм багтаамж ч байхгүй. Ерөөсөө л сонголтыг нь авч байгаа юм. Жишээлбэл, газар өмчлүүлэх асуудлаар "бэлчээр, тусгай хэрэгцээний болон нийтийн эдэлбэрийн газраас бусдыг Монгол Улсын иргэнд өмчлvvлж болно” гэсэн саналыг олонхи дэмжсэн учраас төсөлд тусган авсан. Нэг асуудлаар гурав, дөрвөн өөр хувилбартай санал гаргасан бол тэдгээрээс олонхийн баримталсан зарчмыг мөрдлөг болгосон хэрэг. Ийм учраас шинэ Yндсэн хуулийг ард түмний олонхийн буюу нийтлэг санаа бодлыг бvрэн тусгасан хууль гэж хэлж болно. Ард тvмний бvтээл гэж ярьдаг л даа. Гэхдээ энэ бол улстөрийн vнэлгээ болохоос яг хууль боловсруулагчид, хууль тогтоогчид л ихээхэн хариуцлагатай ажиллаж энэ хуулийг бүтээсэн. Улсын бага хурлын 53 гишvvн дөрвөн хэлэлцvvлэг дамжуулж хоёр удаа, АИХ-аар 50 гаруй хоног хоёр удаа үг нэг бүрчлэн хэлэлцэж эцэст нь цэг, таслалгvй нягталж, уншиж, сонсч, батлан гаргасан хууль. Тиймээс хууль тогтоогчдын хөдөлмөрийг үгүйсгэж "Энэ бол ард түмний бүтээл, та нарт хамаагүй” гэх ухааны юм ярьж бас таарахгүй. Yндсэн хууль тогтоогчдын түүхэн гавъяаг үнэлэх ёстой гэдэг утгаар үүнийг хэлж байна.

    Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/%D2%AE%D0%BD%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD_%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C


    Оруулсан Оруулсан: Guest | Оруулсан Үзсэн: 8832 | | Үнэлгээ Үнэлгээ: 0.0/0
    Нийт сэтгэгдэл: 1

    Zhazira хэлэхдээ...

    Exetmrely helpful article, please write more.

    Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

    

    Сүүлийн мэдээ

    Гишүүдийн статистик

    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

      Нийт бичлэг

      • Сэтгэгдэл: 45
      • Форум: 1/7
      • Фото зураг: 16
      • Блог: 2
      • Мэдээ: 120
      • Татац: 2
      Publisher: 1
      FAQ: 1
      • Зочны дэвтэр: 9

      Шошго