Номын сан Фото зураг Зочдын дэвтэр Блог Хэлэлцүүлэг Холбоо барих

“Бидний єнгєрсєнд юу болсон, ирээдvйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд єчvvхэн юм.”


~ Ralph Waldo Emerson

“Та єєрийнхєє бодит байдал болон мєрєєдлийн хоорондох зайнд бvv санаа зов. Хэрэв та мєрєєдєж чадаж байгаа бол, та тvvндээ хvрч чадна.”

~ Belva Davis

Нэвтрэх

Энэ өдрийн мэнд! Guest!

Статистик

Нийт холбогдсон байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0



MonBloggers | Mongolian Top Blogs

Санал асуулга

Манай сайт ямар байна даа?
Нийт санал: 73

Чат

Гишүүд

Шинэ гишүүд
  • nudahai03
  • cc625652
  • nomunaa55
  • erdvkm
  • jjoy0628
  • Сүүлд зочилсон гишүүд
    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

    Êàëåíäàðü

    «  12-р сар 2009  »
    НяДаМяЛхаПүБаБя
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031

    Мэдээ мэдээлэл

    Нүүр хуудас » 2009 » 12-р сар » 30 » Дипломатч хүн ямар байх ёстой вэ?
    Дипломатч хүн ямар байх ёстой вэ?
    11:37 AM

    Т.Төмөрхүлэг: Дипломатч хүн эх хэл, түүхээ сайн мэддэг байх ёстой


    -Дипломатч хүн эрдмийн зэрэг цолтой байх албагүй ч эрдэмтэй байх ёстой гэж би ойлгодог -

    Энэ удаагийн зочноороо эрдэмтэн Т.Төмөрхүлэгийг урьсан юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

    -Та дипломат албыг хэдэн жил хашсан бэ?

    -Би атташегээс эхлээд Элчин сайд хүртлээ Гадаад яаманд 34 жил алба хашсан. 1970 оноос эхэлж ажилласан. Залуу насандаа Алжирт хоёр удаа томилогдож, нарийн бичгийн даргаар нийтдээ долоон жил ажилласан. Харин 1990-ээд оны эхэн үед тус улс дахь манай улсын Элчин сайдын яам хаагдсан. Одоо Алжирт Монгол Улсын Элчин сайдын яам байхгүй.

    -Хаагдах шалтгаан нь юу байсан юм бол?

    -Манай улсын санхүүгийн боломжоос болсон л доо. Тиймээс арга буюу хаасан юм. Түүнээс манай хоёр орны харилцаанд ан цав суусан юм байхгүй.

    -Алжир бол Африкийн орон. Цаг агаар нь хүнд байсан биз дээ. Тэнд ажиллахад танд хэцүү байсан уу?
    -Нийслэл Алжир хот дулаан, чийглэгдүү уур амьсгалтай, сайхан газар. Баруун Африкийн нэлээд улсыг Алжир дахь Элчин сайдын яам хавсарч байсан. Элчин сайдыг дагаж эдгээр орноор би олонтаа явж байлаа. Тэр орнуудын цаг агаар монгол хүнд төдий л тааламжтай биш.

    Дараа нь 1991 -1996 онуудад Лаос улсад Элчин сайдаар ажилласан. Ингэхдээ Тайландын Вант улс, Камбожийг хавсарч байсан.

    -Зүүн өмнөд Азид ажиллахдаа таныг манай улсад маш том хувь нэмэр өгөхүйц зүйл хийсэн гэх юм билээ?

    -Би үүгээрээ одоо ч бахархдаг. Юу гэвэл, "World vision" буюу "Дэлхийн зөн" гэдэг байгууллагыг Монголд анх оруулж ирсэн. Энэ байгууллага өнөөдөр манай улсад их буянтай, сайхан ажил хийж байна. Манай иргэд ч "Дэлхийн зөн"-д тун ам сайтай байдагт би их баярлаж явдаг. Би өөрөө анх санаачилж, хөөцөлдөн энэ байгууллагыг Монголдоо оруулж ирсэнд манай олон иргэн надад талархалаа илэрхийлж байсан.

    -Үүнийг монголчууд тэр бүр мэдэхгүй байх л даа...

    -Тийм ээ, тэр бүр хүн мэдэх-гүй. Магадгүй хүмүүс худал гэж бодох вий. "World vision" гэдэг
    байгууллагын сайт руу нь орвол миний нэр байдаг. Түүнээс гадна Гадаад харилцааны яамны архивт энэ бүх мэдээлэл цөм бий.

    -Хамгийн сүүлд аль оронд томилогдож байв?

    -Хамгийн сүүлд Францад ажилласан. Гэхдээ энэ улсад би Элчин сайдаар бус Элчин сайдын зөвлөхөөр томилогдсон юм. Ингээд 2004 онд Гадаад харилцааны яамнаас насныхаа амралтад гарсан даа.

    -Та одоо гэртээ л сууж байна уу?

    -Үгүй ээ. Би багшилж байгаа. Тэтгэвэртээ гараад зүгээр суугаагүй. 2004 оноос хойш Монгол Улсын их сургуулийн Түүхийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. Дараа нь тус сургуулийн харьяа Олон улсын харилцааны сургуульд шилжээд эдүгээ хүртэл багшилж байна.

    -Та дипломатч мөртлөө бас эрдэмтэн гэсэн цолтой юм?

    -Дипломатч хүн алба хаахын хажуугаар судалгааны ажилд биеэ зориулж байх нь гэмгүй гэж би боддог. Эх орныхоо түүх, хэл бичиг, утга зохиолыг би багаасаа судалж байсан. 1964 онд Монгол Улсын их сургуульд элсээд нэг жил суралцаж байтал азаар ч гэх үү дээ, Гадаад харилцааны яам намайг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд явуулсан юм. Ингээд тус сургуульд суралцан 1970 онд төгссөн. Дараа нь 1988 онд Дипломатын академи дүүргэсэн. Академи төгсөхдөө би Богдхаант Монгол Улсын талаар Англи, Америк, Франц, Орос, Герман, Хятад, Япон улсын баримталж байсан байр суурь, бодлогыг дипломат баримт бичгүүдэд тулгуурлан нэгэн сэдэвт зохиол бичиж эрдмийн зэрэг хамгаалсан. Миний бодлоор, дипломатч хүн эх түүх, уран зохиол, газар зүй зэрэг салбарын талаар их сайн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ үүгээрээ би өөрийгөө үлгэр жишээч хүн гэж хэлэх гээгүй юм шүү.

    -Таны ажиллаж байсан орнуудад манай улсын нэр хүнд ямар түвшинд байсан гэж та үзэж байна вэ?

    -Аливаа улсыг нөгөө улс нь өөрийнхөө хэр хэмжээнд л үнэлнэ шүү дээ. Гэхдээ социализмын үе дэх манай улсын нэр хүнд нэг өөр. 1990-ээд оноос хойш бас нэг өөр. Өнөөдөр манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд их дээшиллээ. Үүнээс сайхан юм гэж хаа байх вэ. Энэ бол Монголд өрнөсөн ардчиллын үр дүн. Шинэ цаг үеэ мэдрэн шинэ эринтэй золгоно гэдэг бол тухайн цаг үеэ мэдэрсэн хүмүүсийн л ажил шүү дээ.

    -Таны сэтгэлд хамгийн их хоногшсон орон аль байв?

    -За тэр, энэ гэж хэлэхэд хэцүү. Аливаа улс өөрийн гэсэн онцлогтой, өвөрмөц байгаль, зан заншил, түүх, хэлтэй. Ялгаварлан хэлэхэд хэцүү. Гагцхүү томилогдон очсон тухайн орныхоо хэлийг мэдэх нь маш чухал байдаг. Ажилд их нэмэртэй, тухайн орноо судлахад их дөхөмтэй байдаг юм. Тэр үүднээс Франц улс надад их дотно, сайхан санагддаг.

    -Тэгэхээр та оросоос гадна франц хэлтэй байх нь ээ?

    -Франц хэл бол миний эзэмшсэн гол хэл юм. 1970-аад оноос эдүгээ хүртэл Франц зохиолчдын 25 бүтээлийг эх хэл рүүгээ орчуулсан. Миний орчуулгыг эрдэмтэн, сэхээтэн нөхөд, олон түмэн үнэлдэгт баярлаж явдаг. Олон жилийн өмнө манай нэг эрдэмтэн "Хүн 2-3 мэргэжилтэй байвал манайх шиг жижиг улсад их хэрэгтэй байна шүү" гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр үгийг сэтгэлдээ хадаж, дагаж явдаг гэх үү дээ.

    -Та орчуулсан зохиолоосоо онцолж дурьдахгүй юу?

    -Вольтерийн "Кандид", "Задиг", "Жамаараа яваа ертөнц" гэдэг гүн ухааны роман, тууж орчуулсан. Мөн Дидрогийн "Гэлэнмаа", Нобелийн шагналт Камюгийн "Этгээд хүн" хэмээх роман байна. Хамгийн сүүлд орчуулсан бүтээл гэвэл, Апександра Давид-Ноелийн "Парисын бүсгүй Лхаст зорчсон нь" гэдэг ном байх шив дээ. Энэ бол гайхамшигтай зохиол доо.

    -Өнөөгийн залуу дипломатчдыг та хэрхэн дүгнэдэг вэ. Тэд юун дээр илүү анхаарч ажиллаасай гэж та боддог вэ?

    -Шинэ үе шинэ нөхцөлд ажиллаж байна. Тэр үүднээсээ бүтэж байна, болж байна. Би үүнд их сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ зөвхөн гадаад хэл сурвал болчих юм шиг бодож болохгүй. Дипломатч хүн эрдмийн зэрэг, цолтой байх албагүй ч эрдэмтэй байх ёстой гэж би ойлгодог. Үүнийг өнөөгийн залуу дипломатчид анхаарч яваасай гэж боддог хүн дээ.

    Харин дипломатч гэсэн мэргэжлийг эзэмшиж чадаж байна уу гэдэг бол жич асуудал. Хүнээсээ л болно доо. Хамгийн гол нь дэлхийн төвшний бодол сэтгэлгээтэй байх ёстой юм шүү дээ. Олон улсын хууль цаазыг сайн мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн ялангуяа өнөөгийн шинэ нөхцөлд олон улсын эдийн засгийн талаар нарийн мэдлэгтэй байх шаардлагатай болжээ.

    -Өнөө үед гадаад хэлтэй нь л дипломатч болоод байгаа харагддаг?

    -Хэл бол зэвсэг. Харин мэдлэг бол арга нь юм шүү дээ. Эх хэлээ сайн мэдэхгүй бол гадаад хэлийг төгс сайн эзэмшиж чадахгүй байх л гэж би боддог.

    Б.Уянга

    Оруулсан Оруулсан: Guest | Оруулсан Үзсэн: 11726 | | Үнэлгээ Үнэлгээ: 0.0/0
    Нийт сэтгэгдэл: 0
    Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

    

    Сүүлийн мэдээ

    Гишүүдийн статистик

    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

      Нийт бичлэг

      • Сэтгэгдэл: 45
      • Форум: 1/7
      • Фото зураг: 16
      • Блог: 2
      • Мэдээ: 120
      • Татац: 2
      Publisher: 1
      FAQ: 1
      • Зочны дэвтэр: 9

      Шошго