Номын сан Фото зураг Зочдын дэвтэр Блог Хэлэлцүүлэг Холбоо барих

“Бидний єнгєрсєнд юу болсон, ирээдvйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд єчvvхэн юм.”


~ Ralph Waldo Emerson

“Та єєрийнхєє бодит байдал болон мєрєєдлийн хоорондох зайнд бvv санаа зов. Хэрэв та мєрєєдєж чадаж байгаа бол, та тvvндээ хvрч чадна.”

~ Belva Davis

Нэвтрэх

Энэ өдрийн мэнд! Guest!

Статистик

Нийт холбогдсон байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0



MonBloggers | Mongolian Top Blogs

Санал асуулга

Манай сайт ямар байна даа?
Нийт санал: 73

Чат

Гишүүд

Шинэ гишүүд
  • nudahai03
  • cc625652
  • nomunaa55
  • erdvkm
  • jjoy0628
  • Сүүлд зочилсон гишүүд
    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

    Êàëåíäàðü

    «  1-р сар 2010  »
    НяДаМяЛхаПүБаБя
         12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31

    Мэдээ мэдээлэл

    Нүүр хуудас » 2010 » 1-р сар » 18 » Хүний эрхийн Билл гэж юу вэ?
    Хүний эрхийн Билл гэж юу вэ?
    11:36 PM

    Хүний эрхийн Билл гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэгч механизмыг тогтоосон олон улсын хүний эрхийн 4 үндсэн баримт бичиг юм. Үүнд:

    1. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь 1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр батлагдан гарсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүрэг бүхий баримт бичиг билээ. Энэ баримт бичгийг 48 улс хүлээн зөвшөөрч баталсан бол 8 улс түдгэлзэж, татгалзсан улс байгаагүй түүхтэй. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг дэлхийн бүх улс, ард түмэн зорилтоо болгон дэвшүүлж, хүн бүр, нийгмийн нэгж байгууллага болгон энэхүү зорилтыг түгээн дэлгэрүүлэх замаар эдгээр эрх, эрх чөлөөг хүндэтгэн мөрдөх явдалд дөхөм үзүүлэхэд Тунхаглал үйлчлэх ёстой билээ. Тунхаглал нь хэдий санал зөвлөмжийн шинжтэй байсан ч хүний эрхийг хангах механизмийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо бүрэлдэх үндэс болдог. Өөрөөр хэлбэл, Тунхаглалыг заавал дагаж мөрдөх шинжгүй ч улс гүрнүүд түүнээс иш татан практиктаа мөрдөж байна.
    2. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын хамтын ажиллагааны зарчмыг тодорхойлсон гэрээний нэг хэлбэр юм. Пактад хүн бүрийн хувийн халдашгүй байх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх, чөлөөтэй зорчих эрх, төр, нийгмийн үйл хэргийг удирдан оролцох, сонгуулийн эрх, эвлэлдэн нэгдэх эрх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөө болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударга шүүхээр шүүлгэх, эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө, амьд явах эрх, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг хүний үндсэн эрх, эрх чөлөөний тухай тусгасан байна. Энэхүү Пактыг Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан.
    3.  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын I дэх нэмэлт протокол нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын гэрээ юм. Энэхүү нэмэлт протоколд хүний эрх зөрчигдсөн мэдээллийн дагуу, хянан хэлэлцэх Хорооны үйл ажиллааны тухай заасан байдаг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын I дэх нэмэлт протоколд Монгол Улс 1991 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр нэгдэн оржээ.
    4. Эдийн засаг, нийгэм, соёлын олон улсын пактийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж, 1976 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон олон улсын хамтын ажиллагаанд үндэс болгох зарчмыг тодорхойлсон гэрээ юм. Энэхүү Пактад хүний эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд хүртээмжтэй, тэгш эрхтэйгээр оролцохыг тодорхойлсон байдаг. Сурч боловсрох эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх ба эмнэлгийн тусламж авах эрх, орон сууцтай байх эрх, хувийн өмчийн эрх, өв залгамжлах эрх, хувийн аж ахуй эрхлэх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангагдах эрх, хүүхдийн онцгой эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, өвчтөний эрх зэрэг хүний эрхүүдийг тусгасан. Монгол Улс 1968 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан билээ.

     

    Оруулсан Оруулсан: Guest | Оруулсан Үзсэн: 14659 | | Үнэлгээ Үнэлгээ: 0.0/0
    Нийт сэтгэгдэл: 0
    Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

    

    Сүүлийн мэдээ

    Гишүүдийн статистик

    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

      Нийт бичлэг

      • Сэтгэгдэл: 45
      • Форум: 1/7
      • Фото зураг: 16
      • Блог: 2
      • Мэдээ: 120
      • Татац: 2
      Publisher: 1
      FAQ: 1
      • Зочны дэвтэр: 9

      Шошго