Номын сан Фото зураг Зочдын дэвтэр Блог Хэлэлцүүлэг Холбоо барих

“Бидний єнгєрсєнд юу болсон, ирээдvйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд єчvvхэн юм.”


~ Ralph Waldo Emerson

“Та єєрийнхєє бодит байдал болон мєрєєдлийн хоорондох зайнд бvv санаа зов. Хэрэв та мєрєєдєж чадаж байгаа бол, та тvvндээ хvрч чадна.”

~ Belva Davis

Нэвтрэх

Энэ өдрийн мэнд! Guest!

Статистик

Нийт холбогдсон байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0



MonBloggers | Mongolian Top Blogs

Санал асуулга

Манай сайт ямар байна даа?
Нийт санал: 73

Чат

Гишүүд

Шинэ гишүүд
  • nudahai03
  • cc625652
  • nomunaa55
  • erdvkm
  • jjoy0628
  • Сүүлд зочилсон гишүүд
    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

    Êàëåíäàðü

    «  11-р сар 2009  »
    НяДаМяЛхаПүБаБя
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    2930

    Мэдээ мэдээлэл

    Нүүр хуудас » 2009 » 11-р сар » 18 » Монгол улсын Өргөмжит Консулын тухай журам
    Монгол улсын Өргөмжит Консулын тухай журам
    2:09 AM
    Гадаад хэргийн сайдын 2007 оны
    32 дугаар тушаалын хавсралт
     
    ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ
     
    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
    НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
     
    1 дүгээр зүйл
    Нийтлэг үндэслэл
     

    1. Энэхүү журмыг Дипломат албаны тухай хуулийн 4.4-ийн заалтыг үндэслэн гаргав.

    2. Энэхүү журмаар өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллагыг хилийн чанадад болон Монголд байгуулах, өргөмжит консулын эрх үүрэг, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна.

    3. Энэхүү журам нь Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенц болон Монгол Улсын холбогдох олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд үйлчилнэ.

     
    ХОЁРДУГААР БҮЛЭГ
    МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ
     
    2 дугаар зүйл
    Өргөмжит консул

     

    1. Өргөмжит консул нь дараах зэрэгтэй байна:
    1.1. өргөмжит ерөнхий консул,
    1.2. өргөмжит консул.

    2. Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно.

    3. Өргөмжит консул нь:
    3.1. гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй,
    3.2. өөр улсын өргөмжит консулын албыг давхар хашихгүй,
    3.3. өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй,
    3.4. 70-аас дээшгүй настай байна.

     
    3 дүгээр зүйл
    Өргөмжит консулыг томилох
     

    1. Өргөмжит консулаар ажиллах хүсэлтэй хүн хүсэлтээ Монгол Улсын Гадаад хэргийн сайдын нэр дээр бичгээр гаргаж дараах материалыг хавсарган ГХЯ-ны Консулын газарт хүргүүлнэ:
    1.1. намтар (хавсралт 1),
    1.2. өргөмжит консулаар ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр,
    1.3. хүлээн авагч улсын төр, бизнес, соёлын салбарын нөлөө бүхий хоёроос доошгүй хүний дэмжсэн захидал,
    1.4. цагдаагийн тодорхойлолт.

    2. ГХЯ-ны Консулын газар өргөмжит консулаар ажиллах хүсэлтийг хүлээж аваад өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллагыг байгуулах, консулын тойргийг тогтоох, өргөмжит консул томилох, түүнд виз олгох эрх өгөх эсэх асуудлыг ГХЯ-ны хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газар, холбогдох дипломат төлөөлөгчийн газар болон бусад байгууллагын саналыг авч боловсруулна.

    3. Өргөмжит консул томилох асуудлыг Гадаад хэргийн сайдын зөвлөлөөр хэлэлцэж, Гадаад хэргийн сайдын тушаалаар (хавсралт 2) томилно.

    Хэрэв хүлээн авагч улс өргөмжит консул томилоход урьдчилсан зөвшөөрөл өгдөг журамтай бол урьдчилсан зөвшөөрлийг авсны дараа тушаал гаргана.

    4. Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилно.

     
    4 дүгээр зүйл
    Патент
     

    1. Өргөмжит консул томилох тухай Гадаад хэргийн сайдын тушаалыг үндэслэн өргөмжит консулд патент олгоно.

    2. Патентад өргөмжит консулын овог нэр, зэрэг, консулын тойрог, байрлах газрыг заана (хавсралт 3).

    3. Патентыг гурван хувь үйлдэж нэгийг нь хүлээн авагч улсын ГХЯ-нд хүргүүлнэ, нөгөөг нь өргөмжит консулд гардуулна, үлдсэнийг нь архивт хадгална.

     
    5 дугаар зүйл
    Өргөмжит консул үүрэгт ажилдаа орох
     

    1. Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно.

    2. ГХЯ өргөмжит консулд "Монгол Улсын өргөмжит консул” гэж монгол, англиар бичсэн дугаар бүхий тамга гардуулж өгнө.

    3. Өргөмжит консул албан байр, уналгадаа Монгол Улсын төрийн далбаа мандуулж, албан байрандаа "Монгол Улсын өргөмжит консулын газар” гэсэн хаяг байрлуулна.

     
    6 дугаар зүйл
    Өргөмжит консулын онцгой эрх, эрх ямба, дархан эрх
     
    Өргөмжит консулын онцгой эрх, эрх ямба, дархан эрхийг Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцийн гуравдугаар бүлэг, олон улсын эрх зүйн зан заншил, хүлээн авагч улсын хууль тогтоомжоор зохицуулна.
     
    7 дугаар зүйл
    Өргөмжит консулын үүрэг
     

    1. Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.

    2. Өргөмжит консул хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

    3. Өргөмжит консул хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг салбарт болж буй үйл явдлыг хууль ёсны арга замаар судалж ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт мэдээлнэ.

    4. Өргөмжит консул Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дор дурдсан үүрэгтэй байна:
    4.1. иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх,
    4.2. иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах,
    4.3. иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авах,
    4.4. иргэн нас барвал дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд даруй мэдэгдэх, төрөл төрөгсдийг нь тодруулах, шарилыг хадгалуулах, цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, талийгчийн үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах, шарил буюу чандрыг Монголд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
    4.5. эцэг эхийн асрамжгүй, насанд хүрээгүй иргэдэд асран хамгаалагч, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд харгалзан дэмжигч олж өгөх,
    4.6. иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд мэдэгдэж, өвлөх асуудлыг шийдтэл эд хөрөнгийг хамгаалах,
    4.7. байгалийн гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн иргэдэд бололцоотой бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэх,
    4.8. шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулах,
    4.9. иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,
    4.10. иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах,
    4.11. иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Монголын болон хүлээн авагч улсын төрийн бус болон хүний эрх, өмгөөллийн байгууллагадтай хамтран ажиллах.

    5. Өргөмжит консул нь ГХЯ, ХЗДХЯ-ны Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн зөвшөөрлөөр Монгол Улсын иргэдэд буцах үнэмлэх олгож, үндэсний гадаад паспортын хугацаа сунгаж, нэмэлт тэмдэглэл хийж, иргэдээс энгийн гадаад паспорт авах захиалга авч ХЗДХЯ-ны Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв уламжилна.

    6. Энэ журмын 3 дугаар зүйлийн 3-т заасан тушаалаар эрх олгосон бол өргөмжит консул ГХЯ-наас зөвшөөрлийн дагуу виз олгоно.

    7. Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.

    8. Өргөмжит консул нь хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад онцгой байдал үүссэн талаар ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэж, Монголын иргэдэд сэрэмжлүүлэг өгнө.

    9. Консулын хураамж, нотариатын болон бусад үйлчилгээний төлбөрийг Монгол Улсын хууль тогтоомжид заасан тарифын дагуу хүлээн авагч улсын болон чөлөөтэй хөрвөх валютаар авч ГХЯ-наас мэдэгдсэн дансанд шилжүүлж, энэ тухайгаа дипломат төлөөлөгчийн газар, өргөмжит консулын ажилтанд улирлаар тайлагнаж байна.

    10. Өргөмжит консул нь нотариатын үйлдэл, иргэний байдлын бүртгэл хийхгүй.

     
    8 дугаар зүйл
    Өргөмжит консул үүргээ гүйцэтгэх
     

    1. Өргөмжит консул үүргээ консулын тойргийнхоо хүрээнд гүйцэтгэнэ. Онцгой тохиолдолд хүлээн авагч улс зөвшөөрснөөр консулын тойргийнхоо гадна үүрэг гүйцэтгэж болно.

    2. Өргөмжит консул үүргээ гүйцэтгэхдээ Монгол улсын болон хүлээн авагч улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний заалтыг баримтална. Хүлээн авагч улсын хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа эрхлэхгүй.

    3. Өргөмжит консул үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ.

    4. Өргөмжит консул эрхэлж буй бичиг хэргээ Монгол Улсын архивын зааврын дагуу хадгалж өргөмжит консулын архив бүрдүүлэн бүрэн бүтэн байдлыг хангана.

    5. Өргөмжит консулын үйл ажиллагаанд хамаарах бүхий л бичиг баримт, тухайлбал өргөмжит консулд тусгайлан олгосон чиглэл, удирдамжийг зөвшөөрөлгүйгээр тараах, хэвлэн нийтлэх, бусдад дамжуулахыг хориглоно.

    6. Өргөмжит консул ГХЯ, дипломат төлөөлөгчийн газартай өдөр тутмын харилцаагаа www.consuls.net интернет сүлжээ, е-мэйл, чат, бусад утас болон факсын шугам ашиглан явуулна.

     
    9 дүгээр зүйл
    Өргөмжит консулыг удирдан ажиллуулах
     

    1. Холбогдох дипломат төлөөлөгчийн газар нь өргөмжит консулыг харилцаа, хамтын ажиллагааны бодлогын асуудлаар удирдах бөгөөд жилийн ажлын тайланг нь авч, энэ журмын 3 дугаар зүйлийн 1.2, 10 дугаар зүйлийн 1.2-т заасан өргөмжит консулаар ажиллах үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэн жилийн ажлын тайландаа тусгана.

    2. Өргөмжит консулын жилийн ажлын тайлан, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ГХЯ-ны хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газар нь харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар, ГХЯ-ны Консулын газар нь иргэд, консулын асуудлаар тус тус дүгнэж дипломат төлөөлөгчийн газраар уламжлан хариу зааварлана.

    3. ГХЯ-ны Консулын газрын өргөмжит консулын асуудал эрхэлсэн ажилтан (энэ журамд "өргөмжит консулын ажилтан” гэнэ) нь өргөмжит консулын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулах бөгөөд захиргааны асуудлаар дэмжиж удирдана.

     
    10 дугаар зүйл
    Өргөмжит консулын томилолтыг сунгах
     

    1. ГХЯ-ны Консулын газар нь өргөмжит консулын томилолтын хугацааг дараах үндэслэлээр сунгах саналыг ГХЯ-ны хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газартай хамтран боловсруулна:
    1.1. өргөмжит консулын хүсэлт,
    1.2. дараагийн хоёр жилд өргөмжит консулаар ажиллах үйл ажиллагааны хөтөлбөр.

    2. Гадаад хэргийн сайд дээрх саналыг үндэслэн өргөмжит консулын томилолтын хугацааг хоёр жилээр сунгах тухай тушаал гаргана.

     
    11 дүгээр зүйл
    Өргөмжит консулын зэрэг, тойргийг өөрчлөх
     

    1. ГХЯ-ны Консулын газар нь өргөмжит консулын зэрэг, тойргийг өөрчлөх саналыг ГХЯ-ны хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газартай боловсруулна.

    2. Гадаад хэргийн сайд дээрх саналыг үндэслэн өргөмжит консулын зэрэг, консулын тойргийг өөрчлөх тухай тушаал гаргана.

    Хэрэв хүлээн авагч улс урьдчилсан зөвшөөрөл өгдөг журамтай бол урьдчилсан зөвшөөрлийг авсны дараа тушаал гаргана.

    3. Гадаад хэргийн сайдын тушаалыг үндэслэн энэ журмын 4 дүгэр зүйлд заасны дагуу патент олгоно.

     
    12 дугаар зүйл
    Өргөмжит консулын үйл ажиллагааг дуусгавар болгох
     

    1. ГХЯ-ны Консулын газар нь өргөмжит консулын үйл ажиллагааг дараах тохиолдолд дуусгавар болгох саналыг ГХЯ-ны хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газартай хамтран боловсруулна:
    1.1. томилолтын хугацаа дуусгавар болсон,
    1.2. хүлээн авагч улс экзекватурыг цуцалсан буюу түүнийг өргөмжит консул гэж тооцохоо больсон тухайгаа мэдэгдсэн,
    1.3. томилогдсоноосоо хойш өргөмжит консул тодорхой үр бүтээлтэй ажил хийгээгүй, эсхүл огт үйл ажиллагаа явуулаагүй,
    1.4. өргөмжит консул үүргээ биелүүлж чадахгүй болсон шалтгаанаа дурдсан өргөдлөө Монгол Улсын Гадаад хэргийн сайдад гаргасан,
    1.5. өргөмжит консул төрийн албанд шилжсэн, өөр улсын өргөмжит консулаар томилогдсон.

    2. Гадаад хэргийн сайд дээрх саналыг үндэслэн өргөмжит консулын үйл ажиллагааг дуусгавар болгох тухай тушаал гаргана.

    3. Гадаад хэргийн сайдын тушаалын дагуу өргөмжит консулын үйл ажиллагааг дуусгавар болгох талаар хүлээн авагч улсад ноотоор мэдэгдэнэ.

    4. Дипломат төлөөлөгчийн газар өргөмжит консулын үйл ажиллагааг дуусгавар болгоход:
    4.1. өргөмжит консулын ашиглаж байсан тамга, визийн хуудас, бичиг баримт, бусад материалыг баримтаар хүлээн авч ГХЯ-ны Консулын газарт ирүүлнэ,
    4.2. консулын үйлчилгээний хураамжтай холбоотой санхүүгийн тооцоог хийж ГХЯ-ны Санхүү, эдийн засгийн газарт илтгэнэ.

     
    13 дугаар зүйл
    Өргөмжит консулуудын уулзалт
     

    1. Өргөмжит консулуудын уулзалтыг хоёр жил тутамд хийж дараах асуудлыг хэлэлцэнэ:
    1.1. дараагийн хоёр жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл,
    1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудал.

    2. ГХЯ өргөмжит консулуудад ажил төрлийн зааварчилга өгч, шинээр гарсан хууль журмын талаар танилцуулна.

    3. Өргөмжит консулуудын уулзалтаар хэлэлцсэн асуудлаар протокол гаргаж тодорхой төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

     
    ГУРАВДУГААР БҮЛЭГ
    МОНГОЛ УЛСАД СУУХ ГАДААДЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ
     
    14 дүгэр зүйл
    Өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллагыг байгуулах
     

    1. Томилогч улсын ГХЯ Монголд өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллага байгуулах хүсэлтээ Монгол Улсын ГХЯ-нд ирүүлэхдээ дараах мэдээллийг тусгасан байна:
    1.1. консулын байгууллагын зэрэг, консулын тойрог,
    1.2. өргөмжит консулаар томилох хүний овог, нэр, намтар,
    1.3. консулын байгууллагын байрлах хаяг, холбоо барих утас, факс, е-мэйл,
    1.4. консулын байгууллага паспорт, виз, буцах үнэмлэх болон иргэний бүртгэлийн бичиг баримт олгох эсэх,
    1.5. консулын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах дипломат төлөөлөгчийн газар.

    2. Өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллагыг Монгол Улсын нийслэл, аймгийн төвд байгуулж болно.

    3. Нэг улсаас байгуулах өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллагын тоог хязгаарлахгүй, харин консулын тойргийг давхардуулахгүй.

    4. ГХЯ-ны Консулын газар томилогч улсын хүсэлтийг үндэслэн өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллага байгуулах асуудлыг ГХЯ-ны хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газрын хамт боловсруулна.

    5. Гадаадын өргөмжит консулын тэргүүлсэн консулын байгууллага байгуулах, өргөмжит консулд экзекватур олгох асуудлыг Гадаад хэргийн сайдын зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

    6. Гадаад хэргийн сайдын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн томилогч улсын ГХЯ-нд ноотоор хариу мэдэгдэнэ.

     
    15 дугаар зүйл
    Өргөмжит консул
     

    1. Өргөмжит консулын зэргийг томилогч улс тогтооно.

    2. Өргөмжит консул нь томилогч улсын болон Монгол Улсын иргэн байж болно.

    3. Өргөмжит консул нь:
    3.1. Монгол Улсын төрийн албан хаагч байж болохгүй,
    3.2. гуравдагч улсын өргөмжит консулын албыг давхар хашихгүй.

    4. Томилогч улс дипломат шугамаар бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр өргөмжит консулын зэрэг, консулын тойргийг өөрчилж болно.

     
    16 дугаар зүйл
    Экзекватур
     

    1. Томилогч улсаас олгосон патентыг үндэслэн өргөмжит консулд экзекватур олгоно (хавсралт 4).

    2. Экзекватур олгосон өдрөөс өргөмжит консул үүрэгт ажилдаа орох эрхтэй болно.

    3. Энэ журмын 15 дугаар зүйлийн 4-т заасны дагуу өргөмжит консулын зэрэг, консулын тойргийг өөрчилсөн бол экзекватур шинээр олгоно.

     
    17 дугаар зүйл
    Экзекватурыг хүчингүй болгох
     

    1. Томилогч улс өргөмжит консулын бүрэн эрхийг дуусгавар болгосноо ГХЯ-нд мэдэгдвэл түүний экзекватурыг хүчингүй болгоно.

    2. Дараах тохиолдолд экзекватурыг хүчингүй болгох асуудлыг томилогч улсын ГХЯ-нд тавина:
    1.1. өргөмжит консулын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, зан заншил, үндэсний аюулгүй байдалд нийцэхгүй байвал,
    1.2. өргөмжит консул Монгол Улсын төрийн албан хаагч болвол,
    1.3. өргөмжит консул гуравдагч улсын өргөмжит консулын албыг хаших болвол.

     
    18 дугаар зүйл
    Өргөмжит консулын үүрэг
     

    1. Өргөмжит консул нь Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцын 5 дугаар зүйлд заасан болон томилогч улсаас хүлээлгэсэн консулын үүргийг гүйцэтгэнэ.

    2. Өргөмжит консул Монгол Улстай худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг бүх салбарын хамтын ажиллагааг дэмжинэ.

    3. Өргөмжит консул үүргээ консулын тойргийнхоо хүрээнд гүйцэтгэнэ. Онцгой тохиолдолд ГХЯ-ны зөвшөөрснөөр консулын тойргийнхоо гадна үүрэг гүйцэтгэж болно.

    4. Өргөмжит консул үүргээ гүйцэтгэхдээ Монгол улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний заалтыг баримтална. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа эрхлэхгүй.

    5. Өргөмжит консул албан байр, тээврийн хэрэгслээ консулын үүрэгт үл нийцэх зорилгод ашиглахгүй.

     
    19 дүгээр зүйл
    Өргөмжит консулын онцгой эрх, эрх ямба, дархан эрх ямба
     
    1. Өргөмжит консулын онцгой эрх, эрх ямба, дархан эрхийг Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцийн гуравдугаар бүлэг, олон улсын эрх зүйн зан заншил, Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.

     

    2. Өргөмжит консул онцгой эрх, эрх ямба, дархан эрхээ консулын үүргээ гүйцэтгэхээс бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

    - - - о о О о о - - -

    Хавсралт 1

     

    Монгол Улсын өргөмжит консулд нэр дэвшигчийн намтар

     

    Хувийн байдал

    Овог нэр:

    Төрсөн он, газар:

    Хүйс:

    Иргэний үнэмлэхний дугаар:

    Байнга оршин суугаа хаяг:

    утас:

    факс:

    гар утас:

    е-мэйл:

    Гэр бүлийн байдал

    Гэргийн (нөхөр) нэр:

    Төрсөн он:

     

    Хүүхдийн нэр:

    Төрсөн он:

     

    Боловсрол

    Сургуулийн нэр

     

    төгссөн он

    мэргэжил

    боловсрол, эрдмийн зэрэг

    диплом,  гэрчилгээний дугаар

    1.       

     

     

     

     

    2.       

     

     

     

     

    3.       

     

     

     

     

    4.       

     

     

     

     

    Хөдөлмөр эрхлэлт

    Хугацаа

    Байгууллага

    Албан тушаал

    1.       

     

     

    2.       

     

     

    3.       

     

     

    ТББ болон олон нийтийн сонгуульт ажил

    Хугацаа

    Байгууллага

    Албан тушаал

     

     

     

     

     

     

    Сайшаал шагнал

     

     

    Үйл ажиллагааны тухай

    Байгууллага, компанийн нэр

    Хаяг

     

    Утас

    Факс

    Е-мэйл

    Үйл ажиллагаа

    Салбар байгууллага, компаниуд

    Үйл ажиллагаа явуулдаг орон, бүс нутаг

     

     

     


    Хавсралт 2

     

     

    МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН

    САЙДЫН ТУШААЛ

     

     

    2007 оны 6 дугаар                                                                                    Улаанбаатар

    сарын      -ны өдөр                         Дугаар                                                          хот

     

     

    Өргөмжит консул томилох тухай

     

     

                Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 4.5, Өргөмжит консулын тухай журмын 3 дугаар зүйлийн 3 дахь заалт, Гадаад хэргийн сайдын зөвлөлийн 2007 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн ....-д заасан зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

     

                Нэг. Японы Ниигата хотод Монгол Улсын Өргөмжит консулын газрыг байгуулж консулын тойрогт нь Чубу тойргийг хамруулсугай.

     

    Оруулсан Оруулсан: Guest | Оруулсан Үзсэн: 2630 | | Үнэлгээ Үнэлгээ: 0.0/0
    Нийт сэтгэгдэл: 0
    Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

    

    Сүүлийн мэдээ

    Гишүүдийн статистик

    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

      Нийт бичлэг

      • Сэтгэгдэл: 45
      • Форум: 1/7
      • Фото зураг: 16
      • Блог: 2
      • Мэдээ: 120
      • Татац: 2
      Publisher: 1
      FAQ: 1
      • Зочны дэвтэр: 9

      Шошго