Номын сан Фото зураг Зочдын дэвтэр Блог Хэлэлцүүлэг Холбоо барих

“Бидний єнгєрсєнд юу болсон, ирээдvйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд єчvvхэн юм.”


~ Ralph Waldo Emerson

“Та єєрийнхєє бодит байдал болон мєрєєдлийн хоорондох зайнд бvv санаа зов. Хэрэв та мєрєєдєж чадаж байгаа бол, та тvvндээ хvрч чадна.”

~ Belva Davis

Нэвтрэх

Энэ өдрийн мэнд! Guest!

Статистик

Нийт холбогдсон байгаа: 1
Зочид: 1
Хэрэглэгч: 0



MonBloggers | Mongolian Top Blogs

Санал асуулга

Манай сайт ямар байна даа?
Нийт санал: 73

Чат

Гишүүд

Шинэ гишүүд
  • nudahai03
  • cc625652
  • nomunaa55
  • erdvkm
  • jjoy0628
  • Сүүлд зочилсон гишүүд
    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

    Êàëåíäàðü

    «  2-р сар 2010  »
    НяДаМяЛхаПүБаБя
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28

    Мэдээ мэдээлэл

    Нүүр хуудас » 2010 » 2-р сар » 17 » Олон улсын харилцаагаар боловсорсон сэхээтэн #2
    Олон улсын харилцаагаар боловсорсон сэхээтэн #2
    10:48 PM

    Анхдагч

    Залуу хүн гэхэд зоригтой, зангарагтай, бас даруухан, дөлгөөхөн улстөрч түүний "хөдөлмөрлөөд л бай. Заавал үр шимийг нь хүртдэг юм” гэсэн үгийг дахин дахин онцолмоор

     

    УИХ-ын гишүүн С.Батболд сүүлийн үеийн боловсролтой залуусын нэг. Түүнтэй хууч хөөрч суухдаа малч удамтай болохыг нь мэдлээ. Уг нь би С.Батболд сайдыг хэдэн үеэрээ суурин бараадаж амьдарсан хүмүүсийн үр удам гэж боддог байсан юм. Түүний аав нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумынх, харин ээж нь Дундговь аймгийн Дэлгэрцогтын хүн юм байна.

                Суурин соёл иргэншил бүрэлдэх үед аав ээж хоёр нь нутгаасаа гарч хотод ирж танилцан гал голомтоо бадраан хүний эмчийн мэргэжил эзэмшсэн анхны сэхээтнүүдийн нэг болцгоосон юм билээ.

                Сүхбаатар гуайнх 3 хүүхэдтэй. С.Батболд хамгийн бага нь. Дээрээ эгч, хоёр ахтай. Эмч нарыг хөдөө орон нутагт улсаас томилдог жишгийн дагуу аавыг нь Дорнод аймаг руу явуулжээ. Тухайн үед хөдөө томилогдсон эмч нар цаг наргүй ажилладаг байсан болохоор бяцхан хүү өвөө, эмээ хоёрынх нь мэдэлд нь шилжих нь тэр. Гэр хороололд байх өвөө, эмээ хоёртоо амжуулж өгдөг хамгийн том ажил нь ус авах. Бага насны амьдрал нь ерөөсөө гэр хороолол, худаг, сургууль гэсэн товчхон замаар өнгөрч, хааяа гудамжныхаа хүүхдүүдтэй нийлж бөмбөг өшиглөнө. Хөвгүүд л болсон хойно заримдаа дүрсгүйтэж нударга зөрүүлнэ. Өвөө түүнийг хашааныхаа хүүхдийг уруу татан дүрсгүйтээд байхаар нь мод усалвал сайн хүн болдог тухай үлгэр ярьж өгөөд итгүүлж. Түүнд нь С.Батболд үнэмшээд сургуулийнхаа моддыг зуныхаа амралтаар усалдаг шинэ ажилтай, бас сонирхолтой амьдралтай болж. Одоо тэр модод нь ургаад ихээхэн өндөр болсон, хааяа Дорнод явахаараа эргэж тойрч бага насныхаа гэрэлт дурсамжийг боддог гэнэ.

                Удалгүй 1970-аад оны эхээр аавынх нь томилолт дуусч Улаанбаатар руу шилжив. Ингээд С.Батболд нийслэлийн 14-р сургуульд суралцаж, сургуулиа онц сайн дүнтэй дүүргэжээ. Тэрээр сурагч байх үедээ математикийн улсын болон олон улсын олимпиадуудад удаа дараа оролцож шагналт байруудыг эзэлж явжээ. Энэ бүх олимпиадаас Эрхүүд болсон математикийн олимпиадад гуравдугаар байр эзлэсэн нь санаанаас нь ер гардаггүй гэсэн.

                Дунд сургууль байхдаа физик, математик, орос хэлний хичээлд арай илүү сонирхолтой байсан нь С.Батболдын хожмын амьдралд нь их нөлөөлжээ. Эмчийн гэр бүлд өссөн энэ залуу хэзээ ч эмч болно гэж мөрөөдөж байгаагүй. Харин физикч юм уу эсвэл математикч болох хүсэлтэй байж.

    Өрнөдийн оронд анх удаа эрдмийн зэрэг хамгаалсан монгол

    10-р ангиа төгсөөд уралдаант шалгалтанд амжилттай орж тухайн үеийн хүүхдүүдийн мөрөөдөл байсан "Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль”-д элсэн суралцах болсноо С.Батболд өөрийн амьдралд тохиосон баярт мөчүүдийн нэг гэж ярина. Арга ч үгүй биз. Тэр эндээс л ирээдүйн их үйл хэргийнхээ зам мөрийг эхэлсэн юм. Нэр хүндтэй, чанга шаардлагатай сургуульд орсон болохоор нэлээд махруу, хичээж сурахаас өөр аргагүй.

                Үеийнхэнтэйгээ нийлж чөлөөт цагаа өнгөрөөдөг ч хичээлээ ер цагаа орхидоггүй чамбай оюутан болж, олон улсын худалдааны эдийн засагч, дипломатч гэсэн, одоо ч нэр хүндтэй сайхан мэргэжил эзэмшжээ. Бас энэ сургуулийг төгсөхдөө орос, англи хэлийг сайн эзэмшиж, франц хэлийг гайгүй сурчээ.

                Хожим нь С.Батболд 1989 онд Лондонгийн бизнесийн их сургуульд суралцаж магистрийн зэрэг хамгаалав. 1989 он гэж ямар үе байлаа даа, магистрийн зэрэг ч гэж сайн мэдэхгүй. Лондон ч гэж дуулаагүй шахам, нийгэм маань ардчилсан тогтолцоонд шилжээгүй байлаа шүү дээ. Харин С.Батболд энэ үед боловсрол, мэдлэгээ дээшлүүлэхээр будант Англи улсыг зорьсон байв. Монгол улс олон улсын түвшинд бага багаар нээгдэж, тун удахгүй дэлхийн гүрнүүдтэй том яриа дэлгэж эн тэнцүүхэн харилцдаг болно гэдгийг тэр харж байжээ. Ингэж социализмын үед өрнөдийн оронд эрдмийн зэрэг хамгаалсан анхны монгол хүн болов. Түүнээс хойш манай монголчууд баруунд олноороо суралцаж эрдмийн зэрэг хамгаалах болсонд анхны шан татсан хүнийхээ хувьд тэрээр их баярладаг гэнэ.

                Хараад байхад математик, физикийн хичээл нилээд оролддог хүмүүс аливаа ажил барьж авсан бол хэдэн ч ажил байсан хамаагүй нухаж байгаад ард нь гардаг зантай болчихдог. С.Батболд ч гэсэн тийм зантай. Магистрийн зэрэг хамгаалж, боловсролынхоо түвшинээр монголдоо толгой цохих хэмжээнд хүрсэн ч гэсэн сэтгэлийнх нь мухарт нэгэнт эхлүүлсэн эрдмийн ажлаа дуусгачих юмсан гэсэн бодол яваад л байжээ. Ингэсээр нилээд хэдэн жилийн дараа Москвагийн "Дипломатын академи”-д суралцаж "Бүс нутгийн хамтын ажиллагаа, Монголын оролцоо” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. 20 гаруй жил дотроо бодож, зүтгэсэн эрдэм номын ажлаа дуусгах тийшээ болж ёстой нөгөө "амьдрахын эрхээр” бизнесийн зам мөрийг хөөсөн байна

    Гэхдээ "номын хүн номын хүнээрээ үлддэг” гэдэг шиг эрдмийн ажлаа бүр ч орхичилгүй сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүд, мэргэжлийн ололт, шинэ техник технологийн хөгжлийг байнга сонирхож судалдаг. Энэ зорилгоор "монголын хөгжлийн стратегийн хүрээлэн” ТББ-ыг нөхдийн хамт санаачлан байгуулж улс эх орны эдийн засаг, гадаад харилцааны талаарх тулгамдсан асуудлыг хөндөх болжээ. Бас эдийн засаг, худалдаа, гадаад харилцааны чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж "Оптимум” зэрэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хааяа хэвлүүлдэг юм билээ.  

    Үргэлжлэл бий ...

    Оруулсан Оруулсан: Guest | Оруулсан Үзсэн: 2646 | | Үнэлгээ Үнэлгээ: 0.0/0
    Нийт сэтгэгдэл: 1

    enhzul saihan хэлэхдээ...

    baharhamar hun shuu. smile

    Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих боломжтой
    [ Бүртгүүлэх | Нэвтрэх ]

    

    Сүүлийн мэдээ

    Гишүүдийн статистик

    • Нийт гишүүд: 91
    • Өнөөдөр зочилсон гишүүд: 0

      Нийт бичлэг

      • Сэтгэгдэл: 45
      • Форум: 1/7
      • Фото зураг: 16
      • Блог: 2
      • Мэдээ: 120
      • Татац: 2
      Publisher: 1
      FAQ: 1
      • Зочны дэвтэр: 9

      Шошго