|
|
|
|
2009-11-09
Даваа гараг
За ингээд Ойрхи Дорнодод байрладаг хамгийн том улс болох Саудын Арабын тухай нэгэн номыг оруулж байна. Бүх цаг үеийнх нь тухай бололтой. Ингэхэд нэг муухай зүйл нь Англи хэл дээр юм байна. Гэсэн ч одоо бараг Англи хэлгүй хүн ховор болсон болохоор хэрэг болох байх. За тухлан сууж саатан татаад уншина уу?
|
2009-11-08
Ням гараг
За ингээд Ойрхи Дорнодын талаар нэгэн флаш видеог орууллаа. Сонирхолтой байх байх. Зүгээр ч нэг зориод хийсэнгүй ээ. Бүс нутгийн бие даалтан дээрээ энэ сэдвийг аваад, нэтээс мэдээлэл хайж байгаа энийг оллоо. Ойрхи Дорнодыг дэлхийн түүхэнд ямар ямар улс эзэгнэж байсныг харуулсан их л дажгүй болжээ. Монгол ч хүртэл байна лээ шүү. Ороод сонирхоорой!
|
2009-11-08
Ням гараг
За бүгдээрээ сайн байцгаана уу? Мэдээ оруулмаар л байдаг. Даанч жаахан сайт маань ахиж өгдөггүй урам алгаа. за ямар ч байсан бүс нутгийнхаа хичээл дээр хийсэн бие даалтаа тавьдаг юм билүү гээд. Их л цаг орсон доо энэ бие даалтыг хийхэд. Ойрхи Дорнодод жинхэнэ амьдрал буцалж байдгийг энэ бие даалтаараа ойлголоо. Нээрээ энийгээ хамгааалах гэж бас бөөн юм болсон шүү. За ямар ч байсан сонирхоод үзээрэй. Үүсэл, түүх, улсууд, шашин, эмэгтэйчүүд, олон улсын байгууллагууд гээд маш олон сэдвийг хамруулсан байгаа шүү. Ингэхэд нээрээ ойрхи Дорнод маань ч Монголчуудтай нилээд ойр бүс нутаг байгаа. Учир нь юу гэхлээр бараг л Монгол гуталын хэлбэртэй болохоор тэр. ккк. за сонирхоод үзээрэй.
|
|
|
|
|
|
|